Мэдээ

"АМАР БАЙНА УУ?" ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 05 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний өв уламжлал, соёл түүхийн арвин их баялаг сан хөмрөгөөс мэдлэг оюун, ур ухаан, авьяас чадвараа дээшлүүлэх, биеийн тамир, спорт хамтлагийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Хас” телевизтэй хамтран “Амар байна уу?” цэнгээнт нэвтрүүлгийг зохион байгууллаа. Тус нэвтрүүлэгт Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг 10-р цэцэрлэг, 9-р цэцэрлэг, Онцгой байдлын газар, Зөв цаг бүжгийн клубүүд оролцож Үндэсний өв уламжлал шингэсэн Мэндчилгээ, Шагай шүүрэх, Дэмбээ, Ардын урлагын номер, Сээр цохих тэмцээнүүдээр өрсөлдсөн нэвтрүүлэгийг Шинийн 01-ний өдөр “Хас” телевизээр хүлээн авч үзээрэй.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.