Мэдээ

"ЗОЛГОЛТ ХАРВАА-2024" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Золголт харваа-2024” Үндэсний шагайн харваан тэмцээн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамичрин, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордонд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 24 багийн 196 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

1-р байр Баян-Өндөр сумын харьяат Л.Батжаргал ахлагчтай “Шонхор” баг

2-р байр Өлзийт сумын харьяат Б.Баярхүү ахлагчтай “Өлзийт” баг

3-р байр Төгрөг сумын харьяат Д.Ариунболд ахлагчтай “Залуус” баг

Тусгай байранд Баянхонгор аймгийн Л.Мөнхдалай ахлагчтай “Рок пэйнт” ХХК-ний баг тус тус шалгарлаа.

ТАЛАРХАЛ

Тэмцээний үеэр аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон Гучин-Ус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга “ХИХ” ХХК-ний захирал Д.Батхуяг нар сумдын салбар зөвлөл болон идэвх бүхий баг харваачдад шагай харвааны хивс гардуулан өглөө. Өвөрхангай аймгийн “Алтан-Аргай” шагайн холбооны үйл ажиллагааг дэмжсэн аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон Гучин-Ус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга “ХИХ” ХХК-ний захирал Д.Батхуяг нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.