Мэдээ

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсад "Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ-ЧИЙРЭГ ӨВӨРХАНГАЙЧУУД-2024” уриаг дор олон талт арга хэмжээг эхлүүлсэн. Арга хэмжээний хүрээнд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд Волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 13 багийн 104 тамирчин, эмэгтэй 16 багийн 128 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж дүнгээ гаргалаа. Мөн энэхүү тэмцээнийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулснаараа онцлог юм.
Эрэгтэй шагналт байранд шалгарсан багууд:
I байр Г.Лхагвадорж ахлагчтай ББСБ, Банкуудын хамтарсан баг
II байр Б.Отгонбаатар ахлагчтай ХДТеатрын баг
III байр Ц.Батзориг ахлагчтай Цагдаагийн газрын баг
Эмэгтэй шагналт байранд шалгарсан багууд:
I байр Г.Солонго ахлагчтай ББСБ, Банкуудын хамтарсан баг
II байр Г.Мөнхнаран ахлагчтай ЭБЦТС-ТӨХК-ий баг
III байр Т.Өлзийсайхан ахлагчтай БОЭТөвийн баг тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.