Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

✅Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Чөлөөт бөхийн 2024 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 байгууллагын 277 тамирчин 134 багц медалийн төлөө өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр
Эмэгтэй:
1-р байр Ц.Ганзориг дасгалжуулагчтай “Олимп” клуб
2-р байр Ч.Зинамэтэр дасгалжуулагчтай Баян-Өндөр сумын баг тамирчид
3-р байр Д.Намхай дасгалжуулагчтай Богд сумын баг тамирчид
4-р байр А.Отгонбаяр дасгалжуулагчтай Нарийнтээл сумын баг тамирчид
Эрэгтэй :
1-р байр Ц.Ганзориг дасгалжуулагчтай “Олимп клуб”
2-р байр С.Цогтбуян дасгалжуулагчтай Бүрд сумын баг тамирчид
3-р байр Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сумын баг тамирчид тус тус энхий байруудад шалгарлаа. Мөн тэмцээний үеэр Б.Баатарчулуун улсын шүүгчийн цол тэмдгээ гардан авч, МУ-ын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн чөлөөт бөхийн ахмад тамирчин Ө.Насанжаргал багшид Чөлөөт бөхийн багш дасгалжуулагч нар хүндэтгэл үзүүллээ. Тамирчид, багш дасгалжуулагч нартаа баяр хүргэе👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.