Хэнтий аймагт 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Хүндийн өргөлтийн 2024 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай эмэгтэй 1, эрэгтэй 1 баг нийт 22 тамирчин оролцож эрэгтэй 30 кг жинд Д.Нямжаргал 1 хүрэл медаль, эрэгтэй 32кг жинд Б.Даш 2 алтан медаль, 1 хүрэл медаль, эрэгтэй 45кг жинд Д.Отгонням 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, эрэгтэй 50кг жинд Б.Даваажаргал 3 хүрэл медаль, 61 кг жинд Э.Доржрагчаа 1 мөнгөн медаль, -89кг жинд Х.Пүрэвжаргал 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, эмэгтэй 40 кг-ын жинд Т.Эмүжин 3 мөнгөн медаль, 49 кг-ын жинд Спортын мастер О.Хишигцогзол 3 алтан медаль, 55 кг-ын жинд Спортын дэд мастер Н.Доржхандмаа 3 мөнгөн медаль, эмэгтэй 55кг-ын жинд Спортын мастер Б.Янжинлхам 3 алтан медаль, эмэгтэй 59кг-ын жинд Спортын мастер Ц.Алтанцоож 3 алтан медаль, 59 кг-ын жинд Спортын дэд мастер Л.Болор-Од 3 хүрэл медаль, 64 кг-ын жинд Ж.Шийлэг 3 алтан медаль, 71 кг-ын жинд О.Золзаяа 3 хүрэл медаль, 76 кг-ын жинд Б.Дэлгэрмаа 3 мөнгөн медаль, -81кг-ын жинд ОУХМ Л.Болортуяа 3 алтан медаль, нийт 19 алт, 13 мөнгө, 11 хүрэл медаль тус тус хүртэж эмэгтэй баг тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнийг дахин ТЭРГҮҮЛЛЭЭ. Мөн эрэгтэй 30 кг-ын жинд оролцсон Д.Нямжаргал шилдэг техниктэй тамирчнаар шалгарч, 59кг-ын жинд оролцсон Ц.Алтанцоож Спортын мастер цолны болзол хангаж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.