Мэдээ

ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Боловсролын хүрээлэн,
Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газар, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгтэй хамтран Хангайн бүсийн сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт зохион байгууллаа. Сургалтаар бие бялдрын түвшин тогтоох сорилын сургалт зохион байгуулах, биеийн тамирын үйл ажиллагаатай танилцах, аймгийн “Биеийн тамир,спортын байгууллагын албан хаагчид, ЕБС, СӨББ, спорт хамтлаг, фитнес клубын багш дасгалжуулагчдыг чадавхжуулах “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь" сэдвээр арга зүйн зөвлөгөө өгч тус сургалтад манай аймгийн Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газрын спорт хариуцсан мэргэжилтэн, сумдын болон СӨББ-ын арга зүйчид, аймагт биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББайгууллагууд хамрагдлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.