Мэдээ

ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2009 оны 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ӨВӨРХАНГАЙЧУУД-2024” уриан дор Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Зөв цаг хөгжим бүжгийн клубтэй хамтран нийтийн бүжиг сонирхогчдын дунд “Нийтийн цэнгээнт бүжиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, БТСГазрын БТХэлтсийн дарга Ч.Оюунсүрэн, Зөв цаг бүжгийн клубын дарга Б.Анхтуяа нар оролцлоо. Тэмцээн 4 насны ангиллаар зохион байгуулагдаж 4 сумын 120 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
19-45 насны хосын төрөлд:
1-р байр: Г.Цэнд, З.Пүрэврагчаа
2-р байр: Б.Ганцоож, О.Мөнхцэцэг
3-р байр: Л.Энхтуяа, Б.Үүрцайх
Тусгай байр: Т.Банди, н.Анхцэцэг
46-59 насны хосын төрөлд:
1-р байр: Ө.Сайнбаяр, П.Сэржмядаг
2-р байр: Ө.Баттөр,Л.Оюун-Эрдэнэ
3-р байр: М.Төрболд, Л.Оюунжаргал
Тусгай байр: н.Адъяасүрэн, н.Осоржамаа
60-аас дээш насны хосын төрөлд:
1-р байр: О.Гансүх, Л.Оюунцэцэг
2-р байр:Д.Дашцэрэн, Л.Эрдэнэчимэг
3-р байр Ц.Долоонжин, Д.Болдмаа
Тусгай байр: О.Батсуурь, Лхамсүрэн
Эмэгтэй хосын төрөлд:
1-р байр: Б.Алимаа, Б.Энхболд
2-р байр:Д.Наранмандах, Т.Сүрэн
3-р байр М.Загдаа, Д.Оюунтуяа
Тусгай байр: Г.Анхтуяа, О.Өлзийхүү нар тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.