Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Таеквондогийн Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж 24 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тэмцээнд манай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож 55кг жинд Э.Ананд алтан медаль хүртэж улсын 7 удаагийн аварга болж эх орноо төлөөлөн Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан бол өсвөрийн 41кг жинд Э.Анар алтан медаль хүртэж улсын 3 удаагийн аварга боллоо. Мөн +73кг жинд Н.Өлзийхишиг мөнгөн медаль хүртсэн ба Э.Ананд, Н.Өлзийхишиг нарыг Улсын шигшээ баг албан ёсоор урьж шигшээ багийн тамирчид боллоо. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе ![]()
![]()
![]()
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.