Мэдээ

ӨВЛИЙН НААДАМД ТЭРГҮҮЛЛЭЭ

Баруун бүсийн Өвлийн наадам 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт спортын 4 төрлөөр зохион байгуулагдлаа. Тус наадамд манай аймгаас Цасны гуталтай гүйлтийн төрөлд 15-20 насны эрэгтэй ангилалд М.Энхбямба алт, Б.Булгантамир хүрэл, эмэгтэй төрөлд Б.Буянтогтох алт, 21 дээш насны эрэгтэй Т.Дэлэгжаргал алт, Бочигийн 15-20 насны ангиллын эрэгтэй төрөлд Б.Булгантамир алт, Эмэгтэй төрөлд Н.Жинжийбадмаа мөнгө 21 дээш насны ангилалд М.Энхбямба алт /нас дэвшин оролцсон/ Агаарын теннисний 21 дээш насны эрэгтэй ангилалд Т.Дэлэгжаргал алтан медаль тус тус хүртэж багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе 👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.