Мэдээ

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Спортын дэд мастер Л.Батбаатар агсны нэрэмжит залуучуудын Хүндийн өргөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээнд Орхон, Увс, Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Хөвсгөл, Дархан-Уул, Өвөрхангай, Багануур, Говьсүмбэр, Баян-Өлгий, Улаанбаатар хотын “Алдар”, спорт хороо, Mandal Luxury residence клуб, Самбуу сан, Увс нуур дэвжээ, Ээрмэл клубын нийт 130 гаруй тамирчин оролцлоо.
Өвөрхангай аймгийн баг тамирчид Алтан медаль-9, мөнгөн медаль-15, хүрэл медаль-15 нийт 39 медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Багийн нэгдсэн дүнгээр: Эрэгтэй
1 байрт Г.Чинбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг
2-р байрт А.Отгонжаргал дасгалжуулагчтай Алдар спорт клуб
3-р байрт Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг
Эмэгтэй:
1-р байрт Б.Үүлэнтайсуухүү дасгалжуулагчтай Хэнтий аймаг
2-р байрт Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг
3-р байрт А.Отгонжаргал дасгалжуулагчтай Алдар спорт клуб тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.