Мэдээ

ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУЛЛАА

Пауэрлифтингийн Өсвөр,Залуучуудын 2024 оны тэмцээн Арвайхээр хотноо 04 дүгээр сарын 12-14-нийөдрүүдэд амжилттай зохион байнуулагдлаа. Тэмцээнд 16 аймаг 13 клуб нийт 29байгууллагын 200 гаруй тамирчин оролцлоо. Тэмцээний нээлтийн арга хэмжээндаймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Биеийн тамир,спортын газрын дарга Ө.Жамдүдсансүм, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооныерөнхий менежер Б.Энхбаяр, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэдтэргүүн ОУХМ З.Ирээдүй, дэд тэргүүн С.Мөнхзул, Аймгийн Пауэрлифтинг,бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооны тэргүүн О.Түвшинтөгс болон бусад албаныхүмүүс ороцлоо. Арга хэмжээний үеэр Өвөрхангай аймагт Пауэрлифтингийн спортыгхөгжүүлэхэд үнэтэй хувь оруулсан зарим хүмүүсийг салбарын шагналаар шагнажурамшууллаа.

Тус тэмцээнд Д.Мөнхсүлддасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг тамирчид өсвөрангилалд 28, залуучуудын ангилалд 8, нийт 36 тамирчин оролцож хөвгүүдийн 74 кг жинд нийлбэрдүнгээр Б.Гарьд алт, 59 кг жин Б.Мандал мөнгө, охидын 52 кг жинд Б.Мандахжаргалхүрэл, 57 кг жиндБ.Лхамжин алт, охидын -63 кг жинд А.Анужин мөнгө, +63 кг жинд Т.Болорчимэгхүрэл, -63 кг жинд А.Мичидмаа алт, суултын төрөлд н.Мөнхцэцэг хүрэл, Б.Номинжинсуултын төрөлд мөнгө, Л.Эрдэнэ-Хүү суултын төрөлд мөнгө тус тус хүртэж өсвөрийн ангилалд багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Залуучуудынангилалд нийлбэр дүнгээр 2 тамирчин мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж 52 кгжинд Б.Мандахжаргал, 57 кг жинд Б.Лхамжин нар Спортын дэд мастер цолны болзлыгохидын хангалаа. Мөн Залуучуупын ангиллын Паралимпийн Үндэсний шигшээ багийнтамирчин Спортын мастер Д.Жигмэд 59 кг жинд шахалтын төрөлд 132,5 кг өргөжМонголын улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.