Мэдээ

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 3 АЛТ ХҮРТЛЭЭ.

Монголын хүндийн өргөлтийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Алтан гадас одонт, Спортын мастер Ч.Даваадоржийн нэрэмжит Мастер ангиллын эрэгтэйчүүдийн 10 дахь, эмэгтэйчүүдийн анхдугаар Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай аймгийн 3 тамирчин орлцож 55-59 насны 67кг жинд ОУХМ Н.Батжаргал алт, 55-59 насны 73кг жинд “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн Биеийн тамирын багш СМ Х.Чинзориг алт, 50-54 насны 90кг жинд Биеийн тамир, спортын газрын Хүндийн өргөлтийн дасгалжуулагч СМ Б.Дэмбэрэлдорж алтан медаль тус тус хүртлээ. Тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.