Мэдээ

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Матад сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Монгол Улсын хөнгөн атлетикийн рекордоч, Олон улсын хэмжээний спортын мастер Ч.Усны-Эхийн нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулагдаж 20 аймаг, 4 дүүргийн 500 гаруй тамирчин 2 насны ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Хархорин сумын биеийн тамирын багш С.Батбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин оролцож Баян-Өндөр сумын тамирчин Б.Эрхэмбаяр 100м-ийн зайд II байр, Хархорин сумын тамирчин Х.Мөнх-Эрдэнэ 5000м-ийн зайд III байр, Сант сумын тамирчин Б.Хонгорзул 400м-ийн зайд 4-р байр тус тус эзэллээ. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.