Мэдээ

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

·         төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

·         зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

·         зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

·         Төрийн албан хаагчийн анкет;

·         Иргэний үнэмлэхийн хуулбар;

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

·         Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

·         Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

·         Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

·         Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

·         Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

·         Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

·         Хугацаа: Ажлын 5 хоног, 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 17.00 цаг хүртэл

·         Хүлээн авах хаяг: uvurkhangai@sport.gov.mn

·                        Холбоо барих утас: 99176188, 7032-2099

ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ: 

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Материал хүлээн авах байгууллагын албан ёсны мэйл хаяг, холбоо барих утасны дугаар 

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДЭС ТҮШМЭЛИЙН УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ

Биеийн тамир, спортын газар

Спортын хэлтэс

Спортын хэлтсийн дарга

1

Удирдах

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнэс дээш боловсррлын зэрэгтэй

-Багш, биеийн тамирын боловсрол /011437/

-Биеийн тамирын боловсрол /011438/

-Спортын дасгалжуулагч /101401/

-Биеийн тамирын арга зүй /101402/

Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

 

Холбоо барих утас: 99176188, 7032-2099

uvurkhangai@sport.gov.mn

 

Биеийн тамир, спортын газар

Биеийн тамирын хэлтэс

Биеийн тамирын хэлтсийн дарга

1

Удирдах

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсррлын зэрэгтэй

-Багш, биеийн тамирын боловсрол /011437/

-Биеийн тамирын боловсрол /011438/

-Спортын дасгалжуулагч /101401/

-Биеийн тамирын арга зүй /101402/

Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.