Мэдээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫСТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үр нөлөөг нэмэгдүүлж, спортын ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.   

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫСТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Газар нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилтын хүрээнд дордурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 1.   Өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэхбиеийн тамир, спортын ажил, үйлчилгээг удирдан зохион байгуулах, орон нутгийнонцлог, хүн амын хэрэгцээнд нийцсэн бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөлтболовсруулан батлуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх;

2.   Тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, ялангуяа хүүхэд, залуучууд,хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллага хамт олон, хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал бүхий бүлгийг биеийн тамир, спортын арга хэмжээнд татан оролцуулах, биеийн тамирын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

3.   Олон улсын болон дотоодын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдаа бэлтгэн оролцуулах, амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлэх, түүнд багш,дасгалжууулагч, тамирчин, спортын холбоодтой зохистой хамтын ажиллагаа бий болгох, идэвх санаачилгыг өрнүүлэх механизм бий болгон ажиллах;

4.    Биеийн тамир, спортын чиглэлээр гарсан стандарт, журам, заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн холбогдох хяналт шалгалтын байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг тогтоох, зөрчил дутагдлыг арилгах;

5.   Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулан төсөв зардлыг хөгжлийн хандлага, үр дүнтэй уялдуулан оновчтой хуваарилан хяналттай зарцуулах. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.