Мэдээ

"ТАМИРЧДЫН ӨДӨР", "ОЛИМПЫН ӨДӨР"-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын "Тамирчдын өдөр", Олон улсын "Олимпын өдөр"-ийг тохиолдуулан аймгийн спортын холбоо, клубүүдын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, идэвхжүүлэх, олимпын үзэл санааг таниулах, улс, бүс, тив дэлхийд амжилт гаргасан тамирчдыг алдаршуулах, спортын зүтгэлтэн, далгалжуулагч тамирчдын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр хотын төв талбайд зохион байгууллаа.
Арга хэмжээнд 13 спортын холбоо, биеийн тамирын үйл ажиллагаа явуулдаг 7 клубын 288 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Ундрах, Биеийн тамир, спортын газрын дарга Ө.Жамдүдсансүм нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын газрын нээлттэй хаалганы өдөрлөг, мөн иргэдэд бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин сорилын талаар танилцуулга, сорил авах хэсэг, биеийн жингийн индекс тодорхойлох үйчилгээг үзүүллээ. Мөн спорт холбоо клубүүд өөрсдийн танилцуулга үйл ажиллагааны сурталчилгаа, тамирчдын жагсаалыг зохион байгуулж үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхууллаа. Үүнд:
• Мөрөөдөл 167 клуб
• Спиннинг, жампинг Мөрөөдөл 160 клуб
• Бодибилдингийн үзүүлбэр Ц.Бат-Эрдэнэ, Баяртогтох
• Үндэсний бөхийн холбоо
• Mas-wrestling буюу модон барилдааны ‘’Төгс тэргүүн хүч холбоо
• Спорт бүжгийн холбоо
• Хүндийн өргөлтийн холбоо
• Шугаман бүжиг ахмад, өсвөр
• Таеквондогийн холбоо
Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:
Хөнгөн атлетикийн УАШТ-ий 3 алтан медальт тамирчин Г.Пэрлиймаа
Баян-Өндөр сумын ЕБС-ын биеийн тамирын багш Ч.Зинамэдэр
Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хорооны тэргүүний ажилтанаар:
Аймагтаа шугаман бүжгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй ахмад Ц.Ишээхүү
БТСУХорооны "Жуух бичиг"-ээр:
Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр
Бодибилдинг фитнесийн Улсын аварга шалгаруулах тэмцээний классик төрөлд -75 кг жингийн алтан медальт Ц.Бат-Эрдэнэ
БТС-ын 100 жилийн ойн медалиар
1. С.Бүзмаа / Ширээний теннисний холбоо /
2. Д.Буянтогтох / Авзагын хүчтэн үндэсний бөхийн холбоо /
3. Д.Амартүвшин / Хөлбөмбөгийн холбоо /
4. Х.Пүрэвсүрэн / Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн дэргэдэх тусгай хэрэгцээт боловсролын багш /
5. Т.Энхтайван / Таеквондогийн холбооны нарийн бичгийн дарга /
6. Ё.Сүхбаатар / Дартс сонирхогчдын холбооны Далан түрүү клуб /
7. Т.Эрдэнэ-Очир / Сагсан бөмбөгийн холбоо /
8. Г.Нямсүрэн / Спорт бүжгийн холбоо /
9. Н.Ариунаа / Спиннинг, жампинг Мөрөөдөл 160 клуб /
10. З.Лхагвачулуун / Зөв цаг бүжгийн клуб /
11. Л.Батсүх / Өвөрхангайн гүйгчид клубын тамирчин /
12. Ч.Оюунсүрэн / БТСГазар Биеийн тамирын хэлтсийн дарга /
13. Б.Цэвэлням / БТСГазар ажилтан / тус тус шагнагдлаа.
Арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсон “Өв хүч” хүндийн өргөлтийн холбоо, Таеквондогийн холбоо, Спиннинг, жампинг мөрөөдөл-160 клуб, “Зөв цаг” бүжгийн клуб, Спорт бүжгийн холбоог 500.000 төгрөгөөр, Пауэрлифтинг, бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо, Дартс сонирхогчдын холбооны “Далантүрүү клуб”, Mas-wrestling буюу модон барилдааны ‘’Төгс тэргүүн хүч” холбоо, Шатрын холбоо, Өвөрхангайн гүйгчдийн клубыг 300.000 төгрөгөөр тус тус урамшууллаа.
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ, идэвхтэй санаачлагатай оролцсон спортын холбоод, клубүүддээ талархал илэрхийлье 🙌💪👌

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.