Мэдээ

"МӨРӨӨДЛИЙН ГООЛ" ТЭМЦЭЭНД УЛСЫН АВАРГА БОЛЛОО

⚽️Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, МХБХолбоо хамтран 2024 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Мөрөөдлийн гоол" тэмцээний U12, U14 насны охид, хөвгүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн 4 дасгалжуулагч, 4 багийн 52 тамирчин оролцож Охидын 14 насны ангилалд Б.Азжаргал дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн 1-р сургууль, Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Олимп” клубын охидын баг Улсын аваргаар шалгарлаа.
Хөвгүүдийн U12 насны ангилалд Д.Эрдэнбаяр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн 2-р сургууль баг тамирчид 4-р байр, хөвгүүдийн U14 насны аниглалд Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн Т.Бумцэнд дасгалжуулагчтай баг тамирчид шигшээ 6-д тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏
Мөн 2024 оны 6 сарын 17-20-ны өдрүүдэд МХБХ-ны Шинэ яармаг дахь Хөлбөмбөгийн төв дээр болох U-16 насны тэмцээнд Б.Азжаргал дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн 4-р сургууль, Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Олимп” клубын охидын баг тамирчид оролцоно. Баг тамирчдадаа амжилт хүсье 💪 #Спорт_бол_тэсвэр_тэвчээр 💪💪
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.