Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ


МЭНДЧИЛГЭЭ

Аймгийнхаа нийт ард иргэд болон биеийн тамир, спортын салбарын үе үеийн ахмадууд, спортын зүтгэлтнүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчид та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Өвөрхангай аймгаас маань их спортын төрлүүдээр олимп, тив, дэлхий, олон улсын тавцанд Монгол орныхоо нэр алдрыг цуурайтуулсан олон спортын алдартнууд төрөн гарсан билээ. Тэдний залуу халааг бэлтгэж тамирчдын амжилтыг олон улсын түвшинд хүргэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг төр засгийн бодлого шийдвэрийг бид бүхэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү цахим хуудсаар дамжуулан Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомж, дүрэм журам, ажил үйлчилгээний чанар, хүртээмж, цаг үеийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай авах боломжтой юм.

Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар байнга зочилж, биеийн тамир,спортын салбарын хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.

Өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, спортоор хичээллэхийг уриалж байна.


ХҮНДЭТГЭСЭН:ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН

ДАРГА Ө.ЖАМДҮДСАНСҮМ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.