"Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд "Эрүүл чанартай урт наслахын төлөө" нэгдсэн өдөрлөгийг Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Биеийн тамирын хэлтсээс Ахмад настанд тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлын талаар сургалт хийж заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Арга хэмжээнд 200 ахмад оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.