Мэдээ

ТАМИРЧДЫН БИЕИЙН БҮТЭЦ АЖИЛЛАХ ЧАДВАРЫН СОРИЛ, ШИНЖИЛГЭЭ, ДАСГАЛЖУУЛАЛТЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/673 дугаар тушаалын дагуу орон нутгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдрын ерөнхий хөгжил болон биеийн бүтэц, баланс, сэтгэл зүй, хоол шим тэжээлийн байдлыг сорил тест болон асуумжийн аргаар судлах, суурь судалгааны мэдээлэл цуглуулах, өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа дасгалжуулагч нарыг орчин үеийн спортын шинжлэх ухаан, анагаах ухааны мэдлэг, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах зорилгоор “Тамирчдын биеийн бүтэц ажиллах чадварын сорил, шинжилгээ, дасгалжуулалтын сургалт” 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус сорилд манай аймгийн Хүндийн өргөлт, Таеквондо, Жүдо бөх, Чөлөөт бөх, Сагсан бөмбөг, Хөлбөмбөг гэсэн 6 спортын төрлийн 50 тамирчин хамрагдаж байна.
Судалгааны багийн бүрэлдэхүүнд:
Б.Бямбацэцэг /БТСУХорооны ҮШББХХ-н мэргэжилтэн/
Г.Отгон-Эрдэнэ /САУЭШТ-н АУА-ын их эмч/
Б.Бишрэлт /САУЭШТ-н ЭШССА-ны эрдэм шинжилгээний ажилтан/
Ч.Болдбаатар /САУЭШТ-н АУА-ын их эмч/
М.Ангармаа /САУЭШТ-н ЭШССА-ны эрдэм шинжилгээний ажилтан/ нар ажиллаж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.