Хэвтээ шахалтын 2025 оны хэрэглэлтэй, хэрэглэлгүй Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн өсвөр үеийн баг тамирчид амжилттай оролцож 2 төрөлд багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Охидын 52кг жинд Мандахжаргал 50кг өргөж мөнгө, 57кг жинд Б.Лхамжин 60кг өргөж алт, -63кг жинд А.Ануужин 67,5 өргөж алт, +63кг жинд Т.Болорчимэг 80кг өргөж алтан медаль хүртэж Монгол улсын өсвөрийн жингийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Баг тамирчдадаа баяр хүргэе
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Спортын хэлтэс
Утас: 70322099
Цахим шуудангын хаяг: uvurkhangai@sport.gov.mn
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.