Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2025 oны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын таеквондогийн Xll дугаар их наадамд 54 байгууллагын 1200 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Шонхор клубын 17 тамирчин 1 дасгалжуулагчид оролцож 35кг жинд Д.Нямдаваа алт, 24кг жинд Б.Пүрэвгарьд алт, 26кг жинд Д.Нямбилиг алт, 46кг жинд Ц.Баярчимэг алт, 26кг жинд Х.Ананд алт, 37кг С.Мөнхзаяа мөнгө, 52кг жинд Д.Анхнысолонго хүрэл, 55кг жинд Б.Алтантүлхүүр хүрэл, 45кг жинд Г.Өнөбилэг хүрэл, 24кг жинд Д.Очирбат хүрэл, 25кг жинд Б.Амина хүрэл, 32кг жинд Т.Эрмүүн хүрэл, 33кг жинд О.Чингүн хүрэл медаль тус тус хүртэж багийн нэгдсэн дүнгээр ТУСГАЙ байрт шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.